Өөрийн төрсөн охиноо удаа дараа хүчинддэг байсан этгээдийг саатуулжээ

Өөрийн төрсөн охиноо удаа дараа хүчинддэг байсан этгээдийг саатуулжээ

Охид гэр бүлийн хамаарал бүхий этгээддээ хүчирхийлүүлсэн тохиолдол, мэдээлэл гарсаар иргэд харамсан хүлээж авсаар байгаа билээ. Бэлгийн хүчирхийлэлийн 80 орчим хувь нь охидын итгэлийг олсон хайртай дотны хүмүүс болон эргэн тойронд байдаг хүмүүс үйлдсэн байдаг. Цөөн тохиолдолд харанхуй гудамжинд шөнө оройн цагаар явах, ахимаг насны эрчүүдийн хүчинд автах, цахим орчноор дамжуулан танилцаж улмаар болзох үедээ бэлгийн хүчирхийлэлд өртдөг аж.

Хамгийн харамсалтай өөрийн төрсөн охины удаа дараа хүчиндсэн тохиолдол дахин гарлаа.

Хэргийг тодруулбал, арваннэгдүгээр сарын 12-ний өдөр 23:34 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан сумын нутагт оршин суух 39 настай эрэгтэй А нь өөрийн төрсөн охиноо хүчиндсэн жигшүүрт хэрэг үйлджээ. Гэмт этгээд өөрийн төрсөн охин болон 14 настай А-г гэрт нь хүнгүй үеийг далимдуулан удаа дараа хүчирхийлдэг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Төрсөн охины хүчиндсэн сэжигтэн А-г Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж шалгаж байна.