"Сургуулийн автобус” хүүхдүүдэд үйлчилж эхэллээ

"Сургуулийн автобус” хүүхдүүдэд үйлчилж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг өнөөдрөөс явуулж эхэллээ.

Эхний ээлжинд  СХД, БГД, ХУД, БЗД, ЧД, СБД-ийн ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй 2-5  дугаар ангийн сурагчдыг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэх юм.

Сургуулийн автобус нь сурагчдыг өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагт үйлчлэх бөгөөд дээрх автобусыг хаягжуулах, хяналтын төхөөрөмж суурилуулах, техникийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг ажлыг хийгээд байна. Энэ ажлыг эхлүүлснээр хотын ачаалал түгжрэлийг бууруулах, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан үзэж байна.




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө