Монгол боксчид “мөнгөн медаль”-ийн төлөөх тоглолт маргааш болно

Монгол боксчид “мөнгөн медаль”-ийн төлөөх тоглолт маргааш болно

Буянт-Ухаа спортын ордонд энэ өдрүүдэд зохион байгуулагдаж буй Ази тивийн залуучуудын 2019 оны боксын аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьж буй Монголын шигшээ багийн тамирчдаас эрэгтэй 2, эмэгтэй 6 боксчин мөнгөн медалийн төлөө маргааш /бямба гараг/ тулалдана.

Маргааш ринг дээр 48 кг-д Б.Жанаргүль, БНХАУ-ын тамирчинтай тулалдах бол 54 кг-д Б.Золжаргал Энэтхэгийн боксчинтой хүч үзнэ. Мөн 57 кг-д О.Есүгэн, 60 кг-д Г.Бадмаараг нар хоёул Тайландын тамирчид хүч үзэх  бол -81 кг-д Б.Алтанзаяа Энэтхэг, +81 кг-д Б.Маргад-Эрдэнэ Казахстаны тамирчидтай тус тус тулалдана. 




Өнөөдөр бич өдөр

26 минутын өмнө