Сураггүй болсон иргэнийг зургаа дахь өдрөө эрэн хайж байна

Сураггүй болсон иргэнийг зургаа дахь өдрөө эрэн хайж байна

Хээр машин нь эвдрээд нэг нь тусламж дуудаад иртэл машинд үлдсэн нөгөө хүн нь сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Онцгой байдлынхан, нутгийн иргэд, ар гэрийнхэн нь алга болсон иргэнийг зургаа дахь өдрөө хайж байна

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нарын зорчиж яваад автомашин нь эвдэрч зогсчээ.

Эрлийн үйл ажиллагааг өнөө өглөө буюу арваннэгдүгээр сарын 22-ны 08:00 цагт дахин эхлүүлжээ.

Машин нь эвдэрсэн учир 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б-г /40 настай, эрэгтэй/ автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад маргааш нь буюу 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байжээ.

Хүн алга болсон тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Жаргалант сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн, Цээл сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид  гээд нийт 42 хүн, 7 автомашинтайгаар өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.  

Тэд өчигдөр өдрийн байдлаар 3 бүлэгт хуваагдан нэгдүгээр бүлэг “Ацын даваа” гэдэг газраас “Номтын-Ам” гэдэг газар хүртэл 5 км, хоёрдугаар бүлэг “Тээлийн гол” гэдэг газраас “Бригадын төв” хүртэл 7 км, гуравдугаар бүлэг “Бетон гүүр” гэдэг газраас “600-гийн талбай” гэдэг газар хүртэл 8 км, нийт 20 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоожээ.

Эрлийн үйл ажиллагааг өнөө өглөө буюу арваннэгдүгээр сарын 22-ны 08:00 цагт дахин эхлүүлжээ.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө