Үндсэн хуулийн цэцийн даргад Ш.Солонго, Н.Чинбат нар яригдаж байна

Үндсэн хуулийн цэцийн даргад Ш.Солонго, Н.Чинбат нар яригдаж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар Д.Одбаярыг цэцийн даргын албан тушаалаас нь чөлөөлөгдөх түүний саналыг нийт 9 гишүүн санал нэгтэйгээр дэмжин хүлээн авсан байна.

Харин Д.Одбаярыг цэцийн гишүүнээс огцруулах асуудал УИХ-аар хэлэлцэгдэх ёстой ч одоогийн байдлаар түүнийг цэцийн гишүүнээс чөлөөлөх санал гараагүй байна.

Мөн Цэцийн даргад Ш.Солонго, Н.Чинбат нарын цэцийн гишүүдийн нэр яригдаж байгаа ажээ. Учир нь цэцийн даргад яригдаж байсан Г.Баясгалан нэрээ татсан гэсэн мэдээлэл байна. “Цэцийн дарга”-ыг Үндсэн хуулийн цэцийн нийт 9 гишүүний дунд санал хураалт явуулж сонгодог хуультай юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс эмэгтэй гишүүнээр цэцийн даргыг сонгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Харин УИХ-ын даргын зүгээс Г.Баясгаланг дэмжиж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 




Улаанбаатарт 8 градус дулаан байна

23 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

23 цагийн өмнө