Байгалийн түүхийн музейн гадна жагссан иргэдийг Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна

Байгалийн түүхийн музейн гадна жагссан иргэдийг Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна

Өчигдөр буюу энэ сарын 2-ний өдөр хотын төвд байрлах Байгалийн түүхийн музейн гадна тус барилгыг нураахыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон билээ. Энэ үеэр цагдаа нар жагсаалд оролцсон иргэдийг баривчилсан тухай иргэд шүүмжлэн бичиж байна.

Энэ талаар албнаас тодруулахад, Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хэрэг үүсгэн нэр бүхий иргэдийг шалгаж байгаа аж. Харин яг хэдэн хүнийг шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэсэн бусдыг өдөөн турхирсан тул жагсаалд оролцож буй хүмүүсийг тарааж зарим зөрчил гаргасан иргэдийг шалгаж байгаа юм байна.