Хууль бусаар мөрийтэй тоглож байсан 51 хүнийг шалгаж байна

Хууль бусаар мөрийтэй тоглож байсан 51 хүнийг шалгаж байна

Эрүүгийн цагдаагийн албанаас 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт биеэ үнэлэхийг зохион байгуулж байсан 9 саун массажны газрыг илрүүлэн, үйл ажиллагааг таслан зогсоож, хуулиар хориглосон үйл ажиллагааг зохион байгуулсан нэр бүхий 9 иргэнд,

Мөн дүүргүүдийн нутаг дэвсгэрт хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 4 газрыг илрүүлэн шалгаж, үйл ажиллагааг нь таслан зогсоон мөрийтэй тоглоом зохион байгуулсан нэр бүхий иргэдэд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, мөрийтэй тоглоом тоглож байсан 51 иргэнийг бүртгэл судалгаанд хамруулан, ажилласан байна.

Цаашид цагдаагийн байгууллагаас биеэ үнэлэхийг зохион байгуулах, мөрийтэй тоглоом чиглэлээр хамтарсан шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Дээрх төрлийн зөрчлүүд нь Эрүүгийн болон Зөрчлийн хууль шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 5.7-д заасан “Мөрийтэй тогтоом зохион байгуулах”, 6.18-д заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан, биеэ үнэлэхэд зуучилсан” гэх заалтуунд нь МУ-ын Эрүүгийн хуульд оруулах хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн байна.