"ТУЗ хуралдаж, дараагаар нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар иргэдэд ногдол ашиг хуваарилах эсэхийг шийднэ"

"ТУЗ хуралдаж, дараагаар нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар иргэдэд ногдол ашиг хуваарилах эсэхийг шийднэ"

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, түүгээрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн. Харин энэ оны ашгаас иргэдэд ногдол ашгийг хуваарилах уу гэдэг асуудлыг Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн /2019.12.10/ хуралдаанаар хэлэлцлжээ. 

Ингээд Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд энэ оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өгсөн. 

Энэ талаар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг доорх тайлбарыг өгсөн юм.

Тодруулбал, тэрбээр "Манай компани бүтцийн хувьд гурван төрлийн хувьцаа эзэмшигчтэй. Төр 85 хувийг нь, 1072 хувьцаатай иргэд 14.7 хувийг, үлдсэн хувийг компаниуд эзэмшдэг. Хувьцаат компанийн тухай хуулиар тухайн компани тухайн жилдээ хэдий хэмжээний цэвэр ашигтай ажилласан байна, түүнээсээ ногдол ашиг боддог байгаа. Хувьцааны 85 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж байгаа учраас ТУЗ-ийн болон хувьцаа эзэмшигчдийн хурлаас нэг иргэнд хэдэн төгрөгийн ашиг өгөх вэ гэдгээ гаргах ёстой. Арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр санхүү хаагдаж, тасалбар болгоод нэгдүгээр сарын 15 гэхэд 2019 оны санхүүгийн жилийн аудитлагдсан тайлан бүх компаниуд дээр гарч эцэслэгдэнэ. Энэхүү тайлангийн дараа ТУЗ хуралдаж, дараагаар нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар иргэдэд ногдол ашиг хуваарилах эсэхийг шийднэ" гэлээ. 




Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө