“М Си Эс” группийн ИНТЕРНЕТ БАНК БАЙГУУЛАХ хүсэлтийг зөвшөөрлөө

“М Си Эс” группийн ИНТЕРНЕТ БАНК БАЙГУУЛАХ хүсэлтийг зөвшөөрлөө

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “М Си Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монголбанканд холбогдох хэргийг уржигдар /2019.12.09/ хянан хэлэлцжээ.

Учир нь, нэхэмжлэгч тал болох “М Си Эс холдинг” ХХК нь Банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчаас шаардаж шүүхэд гомдол гаргасан байдаг.

Энэхүү гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн билээ.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл уржигдар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.




Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө