Н.Номтойбаяр: Г.Батхүү агсан тархины цус харвалтаар нас барсан гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан

Н.Номтойбаяр: Г.Батхүү агсан тархины цус харвалтаар нас барсан гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаач Г.Батхүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан. Уг хэргээс гадна Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг УИХ-ын гишүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон гэх асуудлаар АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан байна. 

Уг хоёр хэрэгт яллагдагчаар татагдсан асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. 

ТэрбээрНэгдүгээрт, Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын гишүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгосон гэх хэргээр намайг АТГ-аас яллагдагчаар татсан тогтоолын төслийг танилцуулсан. Би тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж, тайлбар, мэдүүлэг, нотлох баримтуудыг прокурорт өгөхөө мэдэгдсэн. Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгох асуудлыг Үндэсний зөвлөлөөр хэлэлцэж баталдаг. Хуралдаанаар хэлэлцээд батлаад бүх гишүүд нь гарын үсэг зурдаг. Миний олгосон зээл нэг ч үгүй. Би нөлөөлж зээл өгүүлээгүй. Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн зөвлөл өөрөө шийдсэн асуудал.

Сонгон шалгаруулалтаар тэнцсэн аж, ахуй нэгж, иргэд 2.1 тэрбум төгрөгийн зээлийг буцаагаад төлсөн. Одоо 1.8 тэрбум төгрөг л төлөгдөөгүй үлдсэн. Графикийн дагуу төлөгдөөд явна.  Би АТГ-ын даргатай уулзахаар дөрвөн өдөр хүлээлээ. Би өөрийн биеэр энэ нотлох баримтаа үзүүлье гэсэн юм. Гэтэл тэд намайг хүлээж авч уулзсангүй. Та бүхэн надтай уулз. Инээдмийн кино зохиол бичээд намайг гүтгээд байна. Хүний нэр төрийг ингэж гутааж болохгүй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүнээсь эргүүлэн татахаар бичиг хөөцөлдөөд байгаа гэсэн. Яллагдагчаар татагдсан ч яллагдагчаар татагдсан хүний эрх гэж бий. Мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй. Хамгийн ноцтой нь надад огт мэдэгдүүлэлгүйгээр, дуудаж уулзалгүй яллагдагчаар татсан байсан. 

Хоёрдугаарт, Намайг Г.Батхүү агсны хэрэгт яллагдагчаар татсан гэж байгаа. Би уг хэрэгт яллагдагчаар татагдаагүй. Энэ хэрэг аль хэдийн шалгагдаад дууссан. Харин намайг худал мэдүүлэг өгсөн  гэж яллагдагчаар татсан. Энэ нь тусдаа зүйл, ангитай. Би гурван удаа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Эхний хоёр мэдүүлэгтээ тухайн өдөр талийгаачийг орж ирэхэд архи задалсан. Гэхдээ уугаагүй гэж үнэн мэдүүлсэн. Гэтэл намайг худал мэдүүлэг өгсөн гэж байгаа.  Цагдаа намайг гүтгээд байна. Шинжээчийн дүгнэлтийг би харсан. Дүгнэлтээр тархины цус харвалтаар нас барсан гэсэн байна лээ. Уг дүгнэлтийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөөгүй. Дахин шинжээчийн дүгнэлт хийлгэхээр хандсан байсан. Миний өрөнөд орж ирэхэд нь би архи задалсан. Гэхдээ талийгаач амсаагүй. Хэрэг явдал гарах үед би гурван давхарт нэг гишүүний өрөөнд сууж байсан. Тэр нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдсон” гэсэн юм.

ШУУД ҮЗЭХ: 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

14 цагийн өмнө