ВИДЕО: Д.Одбаярыг Цэцийн гишүүнээс огцрохыг шаардаж, өндөг шидэв

ВИДЕО: Д.Одбаярыг Цэцийн гишүүнээс огцрохыг шаардаж, өндөг шидэв

Үндсэн хуулийн цэцийн дарга болоод гишүүн Д.Одбаяр БНСУ-ын иргэнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож, тус улсын хуулиар торгуулийн арга хэмжээ авхуулсан. Мөн түүнийг насан туршдаа Korean air компанийн онгоцоор зорчуулахгүй байх шийдвэрийг гаргасан гэдэг.

Харин энэ асуудлаас болж Д.Одбаяр цэцийн даргын албан тушаалаасаа огцорсон бол, тэрээр цэцийн гишүүний албан тушаалдаа үлдсэн юм.

Харин өнөөдөр Д.Одбаярыг цэцийн гишүүний албан тушаалаасаа огцрохыг шаардсан иргэдийн жагсаал Үндсэн хуулийн цэцийн байрны гадна талбайд боллоо. Энэ үеэр тус жагсаалд нэгдсэн зарим эмэгтэйчүүд Д.Одбаярын зурагт самбар руу өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлэв.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

14 цагийн өмнө