Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш нарын барилдах эрхийг сэргээжээ

Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш нарын барилдах эрхийг сэргээжээ

Допинг буюу сэргээш хэрэглэсэн асуудлаар барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан дөрвөн бөхийн эрхийг Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос сэргээжээ.

Тухайлбал, Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар барилдах эрхтэй болов.