Байгалийн орд барьцаалж, банкны өр дарж байгаа улс төрчид бусад иргэдээс ИЧСЭНГҮЙ

Байгалийн орд барьцаалж, банкны өр дарж байгаа улс төрчид бусад иргэдээс ИЧСЭНГҮЙ

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль өчигдөр батлагдлаа. Ингэснээр тэтгэврийн зээл авсан 230 мянган иргэн зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлээ улсаас төлүүлэх бол зээл аваагүй 194 мянган тэтгэвэр авагчид нэг сая төгрөгийн эрхийн бичиг авахаар болж байна. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НАР ТЭТГЭВЭР АВАГЧДЫН САНАЛЫГ ТЭНЦҮҮ ХУВААЖ АВАВ УУ-

Тодруулбал, Тэтгэврийн зээлтэй 230 мянган тэтгэвэр авагчдын 91.7 хувь нь зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй. Үлдсэн 42 мянган иргэн нь зургаагаас дээш сая төгрөгийн зээлтэй байгаа ажээ. Иймд зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй иргэд зээлээ тэглүүлэх бол 20 сая төгрөгийн зээлтэй иргэн зургаан сая төгрөгийн зээлээ төрөөс тэглүүлээд, үлдсэнийг нь өөрөө төлнө. 

Мөн 200-300 мянган төгрөгийн тэтгэврийн зээл авсан иргэдэд нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж өгөхөөр болжээ.

Харин тэтгэврийн зээл аваагүй иргэдийн нэг сая төгрөгийн эрхийн бичиг 2021 оны тавдугаар сарын 1-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө амь орж, мөнгөн хэлбэрээр тараагдах ажээ. Товчхондоо, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө 230 мянган иргэний тэтгэврийн зээл тэглэгдэх бол, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэтгэврийн зээлгүй 190 мянган иргэнд нэг сая төгрөг өгөх ажээ. Үүнийг “Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар сонгогчдын саналыг авахын тулд тэтгэвэр авагч иргэдийн тэнцүү хувааж авлаа” гэх иргэд олон байна. 

-САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫН 880 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШГААР ИРГЭДИЙН БАНКНЫ ӨРИЙГ ДАРАХ ШИЙДВЭР ГАРГАВ-

Тэтгэврийн зээлийг төрөөс тэглэхдээ “Салхитын мөнгөний орд”-оос ирээдүйд олох орлогыг нь барьцаалж бонд /өрийн бичиг/ гаргаж, түүнийг нь Монголбанк санхүүжүүлж байгаа л хэлбэр. Гэтэл үүний манай улс төрчид “421 мянган тэтгэвэр авагчийг алагчлалгүйгээр байгалийн баялгаас хувь хүртээх шийдвэр гаргаж байгаа нь онцгой үйл явдал юм” гэж тодорхойлж байгаа юм. Ичиж үхмээр. 

Товчхондоо стратегийн нэг ордоор нэг хэсгийн банкны өрийг тарж өгч улс төрчид сонгуулийн сурталчилгаандаа бэлдэж байна. Өгч байгаа нь ч, авч байгаа нь ч ИЧИХГҮЙ юм. 

Товчхондоо, Салхитын мөнгөний ордын баялгийг 5 жилийн хугацаанд олборлоод дуусгах ба НӨАТ шингэсэн үнээр нийт 2.5 их наяд төгрөгийн орлого олох тооцоо гарчээ. Үүнээс үйл ажиллагааны зардалд нь 1.3 их наяд төгрөгийг зарцуулах бол цэвэр ашиг нь 880 тэрбум төгрөг байхаар тооцоолсон байна. 

-УЛСАА АВАРЪЯ ГЭВЭЛ ТЭТГЭВРИЙНХЭН ЗЭЭЛЭЭ ТӨЛҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАХ Л ҮЛДЭВ-

Ингээд “Салхитын мөнгөний орд”-ын цэвэр ашиг болох 880 тэрбум төгрөг “Тэтгэврийн зээл тэглэх, зээлгүй иргэдэд нэг сая төгрөг” болж очих ажээ. Эрх баригчид байгалийн баялгаа ингэж л үрэн таран хийж сонгуульдаа бэлдэж байна. Иймд Монгол улсын ирээдүй, эдийн засаг нь эрүүлжүүлж, улсаа аварая гэвэл тэтгэвэр авагч иргэд “Тэтгэврийн зээлээ өөрсдөө төлнө хэмээгээд, 2021 онд өгөх нэг сая төгрөгөөс нь татгалзах л ганц гарц байна. 

Тэтгэврийн зээл тэглэхийг та дэмжиж байна уу?

Нийт: 173 саналтай