Таван шуудай үнс тушаавал нэг уут сайжруулсан түлш үнэгүй олгоно

Таван шуудай үнс тушаавал нэг уут сайжруулсан түлш үнэгүй олгоно

Гэр хорооллын тулгамдсан асуудлуудын нэг нь үнс. Үнсээ замбараагүй асгаснаас болж хаа хамаагүй хийсэж, агаарыг бохирдуулдаг.

Тэгвэл НЗДТГ-аас сайжруулсан түлшний үнсийг анх удаа ялган, барилгын материал, замын хавтан зэрэг олон төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ төслийн хүрээнд сайжруулсан түлшний таван шуудай үнс тушаасан иргэн бүрт бонусанд нь нэг уут сайжруулсан түлш үнэгүй олгохоор шийдвэрлэв.

Айлуудын сайжруулсан түлшний үнсийг Улаанбаатар хотоос хогны машинаар цуглуулахаар төлөвлөжээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө