Ц.Нямдорж: Н.Номтойбаярын асуудал нууцын зэрэглэлтэйгээр УИХ-д ирсэн

Ц.Нямдорж: Н.Номтойбаярын асуудал нууцын зэрэглэлтэйгээр УИХ-д ирсэн

Өчигдөр Улсын Прокурорын Ерөнхий газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан тоот УИХ-д ирсэн талаар бид мэдээлсэн. Тус асуудлыг 48 цагийн хугацаанд УИХ-ын Халдашгүй байдлын байнгын хороо болоод УИХ-аар эцэслэн шийдвэрлэх хуультай.

Иймд өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын байнгын хороо Ц.Нямдорж, Л.Энхтүвшин, Н.Энхболд гэсэн гурван гишүүний ирцтэй хуралдсан ч тус байнгын хорооны гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад томилолтой яваа тул хурлын ирц хүрээгүй тул, дэгийн тухай хууль зөрчинө гэж үзэн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хойшлуулсан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ "Энэ асуудлыг ирц бүрдсэний дараа буюу ирэх долоо хоногт шийдвэрлэнэ. Тэгэхээр хуулийн 48 цагийн хугацаанд шийднэ гэдгийг зөрчихөөс өөр аргагүй боллоо. Н.Номтойбаярын мэдээлэл нууцын зэрэглэлтэй орж ирсэн учраас одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм.