Нэгдүгээр эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүллээ

Нэгдүгээр эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн яаралтай тусламжийн тасаг, сургалт эрдэм шинжилгээний төв, хурлын танхимын шинэ тохижилтын нээлт өнөөдөр /2020.01.20/ боллоо.

Иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд чирэгдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор дотоод орчны сайжруулалт, зохион байгуулалтаа ийнхүү шинэчилжээ.

Энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс танилцлаа. Тэрээр хэлэхдээ “УНТЭ эрүүл мэндийн байгууллагууд дотроос анх удаа олон улсын стандартад нийцсэн сургалт, эрдэм шинжилгээний төв байгууллаа. Сургалтын орчин онол, практик хосолж бүх орчин нөхцөлийг бүрдүүлсэн төвийг УНТЭ-ийн удирдлага ажилчид хамтран зохион байгуулжээ. Төгсөлтийн дараах сургалт гэж томоохон даваа эрүүл мэндийн салбарт байдаг. Энэ эмч нараа чадвартай мэдлэг боловсролтой, төгсөлтийн дараа амьдрал дээр ямар ч өвчний үед мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах тэр боломжийг бүрдүүлэхэд чадварлаг эмч нараас гадна орчин нөхцөл сайн байх ёстой. Анх удаа улсын хэмжээнд дэлхийн жишигт нийцсэн сургалт , эрдэм шинжилгээний төвийг өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр байгуулна гэдэг бол УНТЭ-ийн удирдлага хамт олны асуудалд хандаж байгаа сэтгэл, эрүүл мэндийн салбарын боловсон хүчний нөөцөд зөвхөн нэг байгууллага хэрхэн анхаарч болдгийн томоохон жишээ болсон ажил болж байна” хэмээн сайшаалтай байгаагаа илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ




Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө