УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.

Харин 11.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

Түүнчлэн үдээс хойш буюу 14.00 цагт УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралданаар товлосон байна.




“BONUS BOOST” BSB-д

14 цагийн өмнө