АНУ Н2 ангиллын визийн хугацаагаа 2021 он хүртэл сунгажээ

АНУ Н2 ангиллын визийн хугацаагаа 2021 он хүртэл сунгажээ

АНУ Монгол Улсын иргэдийн түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хугацаагаа 2021 он хүртэл сунгажээ.

Монгол улс АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H2 хөтөлбөрт 2018 онд анх удаа багтсан. Тодруулбал, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-нд тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон юм. Ийнхүү визний эрхтэй орнуудаа жил бүр шинэчилдэг бөгөөд энэ онд ч мөн сунган 2021 он болгожээ.

Дашрамд дурдахад, 2018 онд Монгол Улсын долоон иргэн Н2 төрлийн визээр АНУ-г зорьжээ. Тэдний дөрөв нь ХАА, гурав нь ХАА бус чиглэлээр ажилласан гэдгийг Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээлж байсан юм.