ЦЕГ: Цагдаагийн хурандаа нар авлига авсан гэх асуудлыг шалгаж байгаа

ЦЕГ: Цагдаагийн хурандаа нар авлига авсан гэх асуудлыг шалгаж байгаа

Цагдаагийн хурандаа хоёр пентхаус, 30 ширхэг орон сууц өгөхийг шаардаж, өгөхгүй гэхэд 320 сая төгрөг бэлнээр өг гэж дарамталсан талаар нэр бүхий иргэд өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Уг мэдээллийн үеэр ”Бавар” компани нь 2015 оны есдүгээр сарын 4-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдын нэг хотхоны барилгын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэтэл цагдаагийн нэр бүхий хурандаа нар арматур буулгасан хэрээр тэрбум орчим төгрөгийн хахууль авсан гэдгийг мэдэгдсэн юм. 

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдан шалгалт хийж байгаа. Шалгалтын хариу гарахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Бидэнд байгаа мэдээллээр цагдаагийн алба хаагчид урьдчилгаа төлбөрөө төлчихөөд орон сууцандаа орж чадахгүй олон жилийн нүүр үзэж байгаа юм билээ" гэдэг тайлбарыг өглөө.