Ц.Нямдорж сайд Улсын аварга Э.Оюунболдод “Таван өрөө байр өгнө” гэж амлаж байжээ

Ц.Нямдорж сайд Улсын аварга Э.Оюунболдод “Таван өрөө байр өгнө” гэж амлаж байжээ

Өнгөрсөн жилийн Улсын баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын Аварга цолыг хүртсэн Э.Оюунболд допингийн асуудалд нэр холбогдож, иргэдийн дунд нэлээдгүй маргаан дагуулаад байгаа билээ. 

Э.Оюунболдтой холбоотой “допинг”-ийн асуудал гарахаас өмнө буюу 2019 оны Долдугаар сарын 17-ны өдөр түүнийг ЦЕГ-ын дарга С.Баатаржав хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн. Харин үүний өмнөх өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж Э.Оюунболд болоод 2019 оны Улсын наадамд шөвгөрч үзүүрлэсэн бөхчүүдийг хүлээн авч, уулзах үеэр Э.Оюунболдыг улсын наадамд түрүүлсэнд нь баяр хүргэж, Хууль зүйн яамны зүгээс “Таван өрөө байр” өгч буйгаа мэдэгдсэн байдаг. 

Тухайн үедээ Ц.Нямдорж сайд “Энэ байр баригдаж дуусаагүй, ашиглалтанд ороогүй байгаа шүү” гэж Э.Оюунболдод хандаж хэлж байсан байна. 

Учир нь Улсын аварга Э.Оюунболд нь ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин юм. Тухайн үед тус мэдээллийг холбогдох байгууллагуудаас хэвлэлд мэдээлээгүй өнгөрсөн талаар бидэнд эх сурвалж мэдээллээ. 

Гэтэл “Бавгар” ХХК-аас хоёр хоногийн өмнө /2020.01.21/ нэр бүхий цагдаагийн албан хаагчид авилгал нэхэж, их хэмжээний   мөнгө завшсан гэж хэвлэлийн хурал хийсэн. Үүнтэй холбоотойгоор тус компанийн захирал Х.Оюун “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Цагдаа нар энэ байранд Ц.Нямдорж сайдын 143 м.кв талбайтай байр байх ёстой. Чи өг гэж хэлсэн. 143 м.кв байрыг нь мөнгөө өгсөн зорилтот бүлгийн алба хаагчид өгчихсөн чинь сайдын байрыг зарж үрлээ гэж заналхийлж байна лээ” гэж хэлсэн нь олон хүний анхаарлыг татаж байна.

Харин Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр /2020.01.23/ “Сайд Ц.Нямдорж нь тухайн төслийн гэрээ байгуулагдах болон барилга угсралтын ажил эхлэх үед тус яамны сайдаар ажиллаж байгаагүй бөгөөд ямар нэг байдлаар хамааралгүй, ор үндэсгүй худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэл хийсэн юм.  

Ц.Нямдорж сайд Э.Оюунболд нарт хүндэтгэл үзүүлэх үеэр




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө