Б.Амингэрэл охины хандивын мөнгийг залилсан залууг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгчээ

Б.Амингэрэл охины хандивын мөнгийг залилсан залууг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгчээ

Бяцхан охин Б.Амингэрэлд туслах зорилгоор фейсбүүкийн зуун мянга гаруй дагагчтай “EBYZY” гэх пейжийн админ “SaveforAmingerel” Fundraiser үүсгэн сошиалаар хандив цуглуулж байсан. Гэтэл хандивын мөнгийг охины ээж, аавд өгөөгүй бөгөөд холбоо барих гэхэд нь “блок” хийж хувийн хаягаа устгасан тухай охины аав мэдээлсэн.

Энэ талаар Амингэрэл охины аав Э.Батмөнхөөс тодруулахад “Ebyzy гэх пейжийн админ “fundraiser” үүсгэж 19000 доллар цуглуулсан баттай нотолгоо байгаа. Гэтэл бид олон удаа холбоо барихад хариу өгөөгүй. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн учраас удахгүй тодорхой болох байх” гэсэн юм.

Харин “Ebyzy” пейжийн админ “Фэйсбүүкээр явагдсан хандивт ямар ч данс холбогдоогүй байсан учир удалгүй устсан” гэсэн тайлбар хийсэн байна. Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн хүний дархлаа маш муу болдог. Иймээс хагалгааны дараа нэгээс хоёр жил эмчийн хяналтанд байх ёстой гэнэ. Амингэрэл охины хувьд биеийн байдал нь сайн байсан ч дархлаа маш муу болсон учраас багахан халдварын улмаас сэхээнд орж арав гаруй хоног эмчлүүлсэн байна.

Охины аав хэлэхдээ “Охиныхоо эмнэлэгт үзүүлэх мөнгийг сар, сард нь ажил хийж олдог ч эмчилгээний гэнэтийн их төлбөр гарсан тул байдаг бүхнээ шавхан, арга мухардсаны эцэст дахин ард түмнээсээ тусламж гуйж байна.” гэсэн юм.

Сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар хамгийн хэцүү үеэ давсан Амингэрэл охины  эмчилгээний зардал 40 сая вон болсон бөгөөд үүнээс 14 сая воныг нь төлөөгүй байгаа юм байна. Иймээс та бүхнийг их, бага гэж гололгүйгээр хандвын аянд оролцохыг уриалж байна.

Хандивын данс

Монгол хаан банк 5447409951-Батмөнх Номингэрэл (ээж)

Солонгос хаан банк 153-910475-15507-Enkh-Amgalan Batmunkh (аав)

Б.САРАНГЭРЭЛ




Өнөөдөр бар өдөр

24 минутын өмнө