Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергийг Монголд урьжээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергийг Монголд урьжээ

Энэ сарын 21-ээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа билээ. Харин энэ үеэр ерөнхийлөгч  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  тэмцэгч Грета Тунберг хэмээх швед охинтой уулзаж, түүнийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд хүрэлцэн ирэхийг урилаа.

Грета Тунберг нь 8 настайгаасаа эхлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчтэй тэмцэж байгаа бөгөөд "Уур амьсгалын төлөөх сургуулийн ажил хаялт" хэмээх жагсаалыг зохион байгуулж олон хүнд нөлөөлж байжээ. Одоо охины гэр бүлийнхэн түүний хүсэлтээр махнаас татгалзаж, яаралтай хэрэгцээгүй зүйл худалдаж авахаа больж, талбай дээр ногоо тарин  мөн онгоцноос татгалзан галт тэрэгээр аялж эхэлжээ. Мөн Грета Тунберг Нобелийн шагналд нэр дэвшээд байна.

“Зарим хүмүүс бүх зүйл өөр замаар явахыг зөвшөөрөх байх, гэхдээ би биш. Ялангуяа намайг зовоож эсвэл гомдоож байгаа зүйлүүдийн тухайд. Намайг бага байхад сургуулийн багш нар бидэнд далай дээрх хуванцар, дэлхийн дулаарлын улмаас цагаан баавгай өлсч байсан гэх мэт кинонуудыг үзүүлдэг байсан. Би үзээд уйлсан. Манай ангийнхан ч санаа зовж байсан боловч кино дуусахад тэд бүгд мартацгаасан. Би тэгж чадахгүй."гэж Тунберг The Guardian-д ярьжээ.

Ногоон наадам”-ыг зохион байгуулах болсон нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын дуу хоолойг спортоор дамжуулан хүргэх зорилготой бөгөөд 2020 оны есдүгээр сарын 13-19-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлож байна.

Наадмыг НҮБ-ын гишүүн 195 орны 18 нас хүртэлх залуучуудын дунд, спортын 19 төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.