Хилийн нэвтрэх цэг дээр эрүүл мэндийн хуудас бөглүүлж байна

Хилийн нэвтрэх цэг дээр эрүүл мэндийн хуудас бөглүүлж байна

МХЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр коронавирусийн талаарх бүх мэдээллийг урьдчилж авч, эрсдэлийг тооцож байгаа гэдгийг хэлэв. Мөн  МХЕГ, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын тушаал, албан даалгавар, ДЭМБ-ын гарын авлага, зөвлөмж зэргийг мөрдөж ажиллаж байгаа гэв.  Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрууд бэлэн байгаа юм байна.

Энэ халдвар арванхоёрдугаар сарын 27-нд эхэлсэн. Өнөөдрийн 581 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 570 нь Ухань хотод байна. Үлдсэн нь Солонгос, Тайвань гэх мэт улсад зөөвөрлөгдсөн. Энэ вирусын халдварын голомт болсон Ухань хот бол худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын бүс. Маш олон улстай нислэгийн холбоотой байдаг. Тиймээс халдвар зөөвөрлөгдөх эрсдэл өндөр юм.  Уг халдвар амьсгалын замаар, ахуйн хавьтлаар тархах шинжтэй байгаа. Монгол Улсын хувьд тархах эрсдэл өндөр тул бид ДЭМБ-ын зөвлөмжийг хэрэгжлүүлж, эрсдэлийн үнэлгээ хийж, хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

Өнөөдөр үдээс хойш бид дахин эрсдэлийн үнэлгээг хийнэ. Одоогоор Монгол Улс эрсдэл дунд түвшинд байна. Холбогдох бүх байгууллагууд идэвхжин ажиллаж байна. Одоогоор хилийн нэвтрэх цэг дээр эрүүл мэндийн хуудас бөглүүлж байгаа юм байна. Энэхүү хуудсаар хоёроос дээш шинж тэмдэг илэрсэн гэж бөглөвөл шууд шинжилгээнд хамруулж, сэжигтэй гэж үзэж байгаа гэнэ.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө