Бөхчүүд допингийн асуудлаар Монгол бөхийн холбоонд шаардлага хүргүүллээ

Бөхчүүд допингийн асуудлаар Монгол бөхийн холбоонд шаардлага хүргүүллээ

Өнөөдөр Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд допингийн асуудлаар Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮХБ/-нд шаардлага хүргүүлэхээ  мэдэгдлээ. Тэд МҮБХ нь бөхчүүдийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалах чиг үүрэгтэй атлаа энэхүү үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж байгаа юм. Мөн допингийн асуудлаар дорвитой шийд гаргахыг энэхүү шаардлагадаа тусгажээ. Өнгөрсөн Улсын баярын наадмаар "Улсын аварга" цол хүртсэн Э.Оюунболд өөрийгөө “Допинг хэрэглээгүй. Шинжилгээнд асуудал гарсан” гэж мэдэгдэж байсан.

Харин энэ талаар Улсын арслан Ц.Содномдорж хэлэхдээ “Бид бүгдээрээ төрийн наадмын үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүд. Допингийн шинжилгээг яаж өгдгийг мэднэ. Тусгай хяналтанд шинжилгээ өгч, БНСУ-руу явуулж, хариу нь ирдэг. Иймээс шинжилгээнд ямар нэгэн будлиан орсон байх учиргүй гэсэн юм.

Мөн тэд сүүлийн үед олны анхаарлыг татаж буй нэгэн залуугийн бичлэгийн үзүүлж үүнд хууль хяналтын байгууллагыг шалгаж өгөхийг хүссэн юм. Энэхүү бичлэгт зургаан сая төгрөгөөр нэр нь үл мэдэгдэх улсын аваргад допин зарсан гэх хүний яриа бичигдсэн байгаа юм. Бөхчүүд “Допингийн асуудалд нэг талаас бөхчүүд нөгөө талаас хууль бус зүйлийг зарж ашиг олж буй хүмүүс болон сэргээш хэрэглэж барилдах нь зүгээр юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа нь Монгол үндэсний бөхийн холбоо буруутай. Дэлхий нийтээр допингийн эсрэг тэмцэж байхад манайх цаг алдаж удаж байна” гэсэн юм.