ДЭД ХОРОО: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжив

ДЭД ХОРОО: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжив

УИХ-ын гишүүний дэд хорооны таван гишүүн Улсын ерөнхий прокуроос ирүүлсэн Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.

Тэд Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна.

Дэд хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө эрх баригч намын бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгэх юм.