Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноов

Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноов

Өнгөрсөн оны есдүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б өөрийн эхнэр Ө-гийн аминд санаатайгаар хүрч, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Мөрдөн шалгах явцад иргэн Б нь эхнэрээ өмнө хоёр удаа зодож, Зөрчлийн хуулиар шийтгэгдэж байсан нь тогтоогдсон байдаг.

Уг хэргийг энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр шүүхээр хянан хэлэлцэж, шүүгдэгч Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг гэмт алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 17 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.