Сурагчдын хичээлийг онлайнаар заана

Сурагчдын хичээлийг онлайнаар заана

Сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хаах шийдвэрийг өчигдөр /2020.01.24/ Улсын Онцгой комисс /УОК/ -ын хуралдаанаас гаргасан билээ. Тус шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу нэгдүгээр сарын 27-ноос эхлэн улс даяар мөрдөх юм.

Сурагчдын хичээлийг онлайнаар заах саналыг гаргажээ. Өөрөөр хэлбэл, сурагчдын хичээлийг телевиз болон цахим хэлбэрээр заах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн хил хаах эсэх асуудал яригдаж байгаа ч энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх аж.