БНСУ-д коронавирусний дөрөв дахь тохиолдол илэрчээ

БНСУ-д коронавирусний дөрөв дахь тохиолдол илэрчээ

Коронавирусээр халдварласан дөрөв дахь тохиолдол БНСУ-д бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдэгдсэн байна. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, коронавирусээр халдварласан дөрөв дахь хүн нь 55 настай БНСУ-ын иргэн аж.

Тэрбээр Ухань хотыг зорьж, нэгдүгээр сарын 20-нд эх орондоо эргэн ирсэн байна. Тухайн үед түүнд ямар ч шинж тэмдэг илрээгүй байсан учир эх орондоо саадгүй нэвтэрчээ. Харин нэгдүгээр сарын 25-наас шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бол дараа өдрөөс нь хүндэрсэн байна. Өвчтөнд шинжилгээ хийснийхээ дараа эмч нар коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчтэй болсныг нь илрүүлсэн байна. 




Өнөөдөр бар өдөр

58 минутын өмнө