Дэнжийн мянга захад өргөн хэрэглээний барааны эрэлт их байгаа ч үнэ хэвийн байна

Дэнжийн мянга захад өргөн хэрэглээний барааны эрэлт их байгаа ч үнэ хэвийн байна

“Дэнжий мянга” захын автомашины зогсоол өглөөний 7:30 минутаас эхлэн дүүрч, найман цагийн үед түгжрэл үүссэн учраас замын цагдаа хөдөлгөөнийг зохицуулж эхэлсэн.

Тус захад ойрын гурван өдрийн турш худалдан авагчдын тоо эрс нэмэгдсэн бөгөөд гурил, будаа ихээр авах болсон байна. Иргэд “Хятадын хил хаагдсан сургаар гурил, будаагаа нөөцлөн авч байгаа” гэсэн бол нөгөө хэсэг нь “Цагаан сар ойртож байгаа учир” авч байна гэж тайлбарлаж байлаа.

Харин гурил болон махны үнэ нэмэгдээгүй байна. Тухайлбал, Дэнжий мянга захад хонины ястай мах 7000 төгрөг, үхрийн ястай мах 9500 төгрөг, үхрийн цул мах 11000 төргөгөөр худалдаалж байгаа юм байна. Махны худалдаачид хэлэхдээ “Иргэдийн эрэлт их байгаа ч махны үнэ нэмээгүй, хэвийн байгаа” гэсэн юм.