Коронавирус 1-2 долоо хоногийн хугацаанд эмчлэгдэж байна гэж мэдэгджээ

Коронавирус 1-2 долоо хоногийн хугацаанд эмчлэгдэж байна гэж мэдэгджээ

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчнөөр халдварлагсдыг эмчлэхэд нэг долоо хоног орчим шаардагдаж байгаа бол биеийн байдал нь илүү хүнд байгаа өвчтөний хувьд хоёр долоо хоногийн хугацаа шаардагдаж байна. Иймээс эмнэлгээс гарч буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна хэмээн БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн хорооны шинжээчдийн багийн гишүүн Ли Синван мэдэгдсэн байна.

“Хөнгөн  шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүд нэг долоо хоног орчмын хугацаанд эмчлэгдэж байгаа бол илүү хүнд өвчтөнүүдийн хувьд хоёр долоо хоног орчмын хугацаа шаардагдаж байна. Иймээс эмнэлгээс гарах хүмүүсийн тоо аажмаар нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэрбээр ярьжээ.