Дуучин Г.Энэрэл гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж байна

Дуучин Г.Энэрэл гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж байна

Өсвөр үеийнхэн, залуусын дунд нэг хэсэгтээ дуулагдсан Унана гэх дууны дуучин Г.Энэрэлд холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Уг эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.01.30/ боллоо. Улмаар шүүгдэгч Г.Энэрэлд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутад товлов. Шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Энэрэлд хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.