“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Загдаад Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Загдаад Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Гэр оронгүй гудамжинд гарсан иргэдийг нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Зөв амьдрах ухаан” ТББ-ийн тэргүүн Г.Загдаагийн өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд тавигдсан бичлэг нэлээд шүүмжлэл дагуулсан.

Уг бичлэгт дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч болон хүүхэдтэйгээ уулзахаар ирсэн эмэгтэйг зүй бусаар хэлж байсан.Тодруулбал тухайн байгууллагад хүүхдээ хаяж явсан гэх иргэн Х хүүхдээ авахаар очиход нь элдвээр хэлж доромжилсон нь олон нийтэд “тус төвд очсон иргэдийг дарамталдаг” гэсэн хардлага төрүүлээд байгаа юм.

Иймээс Цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд удахгүй үнэн зөв нь тодорхой болох юм байна.