Н.Номтойбаяр: Намайг хорьсон гэдэг нь худал мэдээ

Н.Номтойбаяр: Намайг хорьсон гэдэг нь худал мэдээ

Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг Улсын Ерөнхий прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн байдаг. Энэ дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар тус асуудлыг хаалттай хэлэлцсэн ч Н.Номтойбаяр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ “өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх” хүсэлт гарсан учир, гишүүдийн олонх нь түүнийг хүсэлтийг дэмжсэн шийдвэр гаргасан юм. 

Ингэснээр Н.Номтойбаяр УИХ-ын гишүүний дархан эрхгүй болж, түүнийг хуулийн байгууллага шалгахад ямар нэг хуулийн саадгүй болж байна. Түүнийг Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулж “худал мэдүүлэг” өгсөн, Нийгмийн хамгааллын сайд байхдаа ХЭДС-аас зарим гишүүдэд бага хүүтэй зээл олгосон зэрэг үндэслэлээр шалгаж байгаа гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.

Харин энэ долоо хоногийн Пүрэв гарагт бүрэн эрхээсээ түдгэлзсэн Н.Номтойбаярыг цагдан хорьсон гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээлэлд гарсан юм. Энэ тухай тэрээр өөрийн твиттер хуудастаа “Намайг хорьсон гэх бас л худал мэдээ цацагдах гэнэ. Энэ мань 2 их баартай байгаа нь үнээн. Саяны дэлхийн аврагаар компютер нь “коронавирус”-дээд, эмчлэх гээд гараашд өнжлөө. 06/28-нээс Польшд эхлэх европын, 12/01-нээс Малайзид эхлэх дэлхийн аврагад тус тус орж даагаа нэхнээ” гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө