Ж.Амарсанаа: Өнөөдөр манай эмч нарын баг Ухань явах ёстой байлаа

Ж.Амарсанаа: Өнөөдөр манай эмч нарын баг Ухань явах ёстой байлаа

Эрүүл мэндийн Дэд сайдаар ажиллаж асан Ж.Амарсанаа өмнөд хөршийн Ухань хот руу сайн дурын эмчээр явах гэж байгаагаа зарласан. Тэрээр Ээнэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан “2020 сарын хоёрдугаар сарын 02-нд шинэ коронавирусийн голомт руу явна” гэсэн билээ. Харин түүний энэхүү мэдэгдлийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ буруутгаж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдсэн.

Тэгвэл Ж.Амарсанаа өөрийн facebook хуудастаа “Өнөөдөр манай эмч нарын баг Ухань явах ёстой байлаа. Хил хаасан тул Засгийн газрын зөвшөөрөлгүй бол Ухань бүү хэл Эрээн ч орох боломжгүй болжээ. Уг нь өмнөд хөрш маань Монгол эмч ирлээ л гэж хүлээж авахаас Ардчилсан нам ч юм уу Ардын намын эмч гэж харахгүй шүү дээ. Хүний сайхан сэтгэл ч гэж гайхалтай юм даа. Нэгэн иргэн БНХАУ-ын иргэдэд өгөөрэй гээд маскууд бэлэглэв” гэжээ.