“Токио 2020”-н эрхийн төлөө Монголын харваачид өрсөлдөж байна

“Токио 2020”-н эрхийн төлөө Монголын харваачид өрсөлдөж байна

Пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-ны өдөр Нидерландын Хертагенбош хотод эхэлсэн. Тэмцээнд 52 орны 292 тамирчин оролцож “Токио 2020” паралимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөж буй юм. Манай улсаас Монгол Улсаас “Бээжин 2008” Паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржаваар ахлуулсан, Рио 2016” Паралимпийн наадамд оролцсон А.Анхбаяр болон Н.Мөнхбаатар, А.Амарбаясгалан, эмэгтэй харваачдаас “Рио 2016” Паралимпийн наадмын шагналт дөрөвдүгээр байрын эзэн Б.Оюун-Эрдэнэ нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Манай тамирчид өчигдөр урьдчилсан харвааг хийсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн хасагдах шатны өрсөлдөөнийг эхлүүлнэ.