Ухань хотын эмнэлгийн 500 орчим ажилтан коронавирусийн халдвар авчээ

Ухань хотын эмнэлгийн 500 орчим ажилтан коронавирусийн халдвар авчээ

Коронавирусийн тархалтын голомт болох Хубэй мужийн Ухань хотын эмнэлгүүдэд нэгдүгээр сарын дунд үе гэхэд нийт 500 орчим эмнэлгийн ажилтан халдвар авсан гэдгийг Хятадын “South China Morning Post” агентлаг мэдээллээ.

Гэвч Хятадын Засгийн газраас энэ тоог “дарж” олон нийтэд мэдээлж байж болзошгүйг эх сурвалжууд хэлж байна. Учир нь тоо баримтыг бүтэн зургаар нь мэдээлэхгүй байгаа юм байна. Эмнэлгийн хэд хэдэн ажилтнуудад энэ тоо баримтыг ил гаргахгүй байхыг эрх баригчид тушаасан хэмээн ярьсан байна.

Мөн дахин 600 эмч, ажилтнууд халдвар авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл орон нутгийн хэвлэлүүдээр гарчээ. Хэдийгээр эмнэлгийн ажилтнууд өндөр хамгаалалттай, хамгаалалтын хэрэгсэл ашигладаг ч, өвчтөнүүдтэй их цагийг өнгөрөөдөг тул халдвар авах эрсдэл их байдаг юм байна.