Увс аймагт 15:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо

Увс аймагт 15:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд:

  • Архи согтууруулах ундааг 15 цагаас хойш худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох
  • Баар, караокены үйл ажиллаагааг зогсоох, ресторан, гуанз, зоогийн газрууд 20:00 цаг хүртэл ажиллах
  • Сурагчдыг гадуур сэлгүүцэхгүй байх, олон нийтийн газраар хүүхэд дагуулж явахгүй байх, энэ асуудалд эцэг эхчүүд болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах
  • Захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа төлбөрт тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг зогсоох, хариуцлага тооцох
  • Цагаан сар тэмдэглэхгүй байх, аймаг, сум дамжин золголт хийхгүй байх
  • Гандан, хийдүүд ном хурж олон нийтийг цуглуулахыг хориглох
  • Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах, шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх
  • Вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаарх албан ёсны, үнэн бодит мэдээ мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх
  • Нийтийн тээврийн хэрэгсэл автобус, онгоцоор зорчигчдод бүртгэл судалгаа хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, халууныг үзэж хэмжих
  • Хилийн хяналтыг сайжруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг чиглэлүүдийг өглөө.

Увс аймгийн ЗДТГ