БАРИМТ: Ж.Чинбүрэн нарын улсын төсөвт "гэнэдүүлж" оруулсан барилгыг худалдан авах тендерийн ажлын даалгаврыг өөрчилж, дахин зарлажээ

БАРИМТ: Ж.Чинбүрэн нарын улсын төсөвт "гэнэдүүлж" оруулсан барилгыг худалдан авах тендерийн ажлын даалгаврыг өөрчилж, дахин зарлажээ

УИХ-ын 17 гишүүн нийлж, Ажлын хэсэг гээчийг байгуулж байгаад улсын төсөвт 212 төслийг гэнэдүүлж оруулж ирэхдээ үйлчилгээний зориулалттай зургаан давхар барилгыг урьдчилж бэлдээд "эмнэлэг" болгоно хэмээн 40 тэрбум төгрөгөөр худалдан авах гэж байгаа талаарх ноцтой баримтыг бид өмнө нь дэлгэж байсан билээ. Мөн тухайн эмнэлгийн барилгад тааруулсан байж болзошгүй ажлын даалгавартай тендерийг зарласан ч нэгэн компаниас уг асуудлаар ШӨХТГ-т хандаад байгаа талаарх баримт мэдээллийг бид "НЭГ СЭДЭВ" буландаа өмнө нь онцолж байсан юм. 

ВИДЕО: 

Тэгвэл захиалагч тал болох Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд эмнэлгийн барилга худалдан авах ажлын даалгаварт өөрчлөлт оруулж, Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлжээ. Улмаар тус газраас энэ сарын 20-ны /2024.08.20/ өдөр эмнэлгийн барилгын тендерийг дахин зарласан байна. 

Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд эмнэлгийн барилга худалдан авах тендер

Ингэхдээ барилга байгууламжийн онцгой нөхцөлд заасан тухайн эмнэлгийн барилга нь

  • Төв засмал замаас 100-200 метрээс ихгүй радиуст байх гэдэг хэсгийг- төв засмал замаас холгүй радиуст үйлчлүүлэгч олоход төвөггүй 
  • Таазны өндөр 4-4.5 метр байх ба эмнэлгийн зориулалттай заал хэлбэртэй байна гэснийг давхрын таазны өндөр стандартын дагуу 2.6 метрээс багагүй, 5 метр хүртэлх хэмжээтэй байх ба эмнэлгийн зориулалттай байна 
  • Эмнэлгийн байр нь нэг дор байрлалтай 6 давхраас дээшгүй, 3360 мквадратаас доошгүй хэмжээтэй, гаднаа автомашины зогсоолтой байна гэснийг Эмнэлгийн байр нь нэг дор байрлалтай, 8000 мквадратаас доошгүй хэмжээтэй
  • Өмнө нь ямарваа нэгэн байдлаар ашиглаж байгаагүй, шилэн гоёмсог фасадтай байх гэснийг шинэ фасадтай хэмээн өөрчилсөн байна. 

Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд эмнэлгийн барилга худалдан авах ажлын даалгаварт өөрчлөлт оруулсан байдал

Мөн шаардлагатай тохиолдолд талбайг 8400-9000м хүртэл хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой баригдсан барилга байх ёстой. Залгаа нэг дор үргэлжилсэн барилга байх шаардлагатай, өөрөөр хэлбэл тусдаа хол зайнд байхыг хориглоно" гэх шаардлагыг хасжээ. Харин эмнэлгийн барилга нь палатны тасгийнхнаас гаднах бие засах өрөөний нэгээс цөөнгүйг тахир дутуу иргэдэд зориулсан төлөвлөлтийн нормаль дагуу төлөвлөх бөгөөд ажилчид, үйлчлүүлэгчид, өвчтөнүүдийн аль аль нь ашиглах нийтийн зориулалттай байна гэх заалтыг нэмсэн байна. 

Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд эмнэлгийн барилга худалдан авах ажлын даалгаварт өөрчлөлт оруулсан байдал

Товчхондоо, дээрх өөрчилсөн ажлын даалгаврыг харвал, өмнөх ажлын даалгавар нь шаардлага хангахгүй, Ж.Чинбүрэн нарын худалдан авахаар төлөвлөсөн барилгад тааруулсан болох нь илт байгаа юм. Ямартай ч ШӨХТГ-ын шалгалтын дүнд Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас тус дүүргийн 32 дугаар хороонд эмнэлгийн зориулалттай барилга худалдан авах ажиллагааны ажлын даалгаврыг өөрчилж, дахин тендер зарлалаа. 

Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд эмнэлгийн барилга худалдан авах ажлын даалгаварт өөрчлөлт оруулсан байдал




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө