“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хортой химийн бодис их хэмжээгээр агуулсан шахмал түлшний барьцалдуулагчийг Замын-Үүдийн боомтоор хил нэвтрүүлэх гэж байхад нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид илрүүлж, мөрдөн шалгаж байгаа.
Тэгвэл тус хэрэгтэй холбоотойгоор АТГ-аас түүнийг албан үүргээс нь чөлөөлөх саналыг хүргүүлж, улмаар С.Даваасүрэнг өнөөдөр /2026.11.25/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Өдгөө С.Даваасүрэнд холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж байгаа бөгөөд хилээр оруулж ирээд буй 1.082 тэрбум төгрөгийн өртөг бүхий барьцалдуулагчийг битүүмжлээд байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.