Хотын захиргаанаас Улаанбаатарын түгжрэлийг багасгахын тулд иргэдийг автомашинаа хуваалцах, явган явахыг уриалахаар болжээ

Хотын захиргаанаас Улаанбаатарын түгжрэлийг багасгахын тулд иргэдийг автомашинаа хуваалцах, явган явахыг уриалахаар болжээ

Улаанбаатар хотын түгжрэл сүүлийн жилүүдэд нийслэлчүүдийн толгойны өвчин болоод байгаа.

Энэ ч утгаараа албаныхан түгжрэлийг шийдэх олон арга замыг хэрэгжүүлж байгаа ч тэгш, сондгойгоор зорчуулахаас өөр үр дүнд хүрсэн ажил өнөөдрийг хүртэл байхгүй байна. Тэгвэл хотын захиргаанаас "Eco Mobility" гэдэг уриалга гаргахаар бэлдэж байгаа аж. Тодруулбал, нэг дороос нэг чигт явдаг хүмүүс автомашинаа хуваалцах, ажил гэр нь ойр хүмүүс явганаар алхах, унадаг дугуй унах, нийтийн тээврээр зорчих соёлыг нэвтрүүлэхээр зорьж дээрх уриалгыг гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Мөн техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, нийслэлийн төр захиргааны автобазаас өглөөд үйлчилгээнд гарах тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулах, томоохон зах худалдааны төвүүд, хүнс барааны дэлгүүрүүдийн бараа түгээлт, татан авалтыг оргил ачааллын бус цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийх. Улаанбаатар хотын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионуудын горимд өөрчлөл оруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө