Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинэ халдварын тоо буурчээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинэ халдварын тоо буурчээ

Covid-19 гэж албан ёсоор нэрлэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар сүүлийн үеийн  мэдээллийг Хубэй мужийн эрх баригчид өнөөдөр өглөө танилцуулжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус мужид 2,420 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 139 өвчтөн нэмж нас баржээ. Өмнөх өдөр нь Хубэй муж даяар 116 хүн нас барж, 4,823 халдвар шинээр бүртгэгдэж байв.

Өнгөрсөн Пүрэв гарагаас эхлэн тус мужийн эрх баригчид халдварын тохиолдлыг бүртгэх аргаа өөрчилсөн юм. Өмнө нь зөвхөн коронавирусийн оношлуураар илэрсэн тохиолдлуудыг тоолдог байсан бол сүүлд эмнэлзүйн оношилгооны (компьютер томограф зэрэг) аргаар илэрсэн тохиолдлуудыг нэмж тоолдог болжээ.

Өнөөдөр зарласан шинэ халдварын тохиолдлуудын 1,282 нь зориулалтын оношлуураар, 1,138 нь бусад оношилгооны аргаар илэрсэн юм байна. Өнөөдрийн шинэ тоо баримтыг нэмж тооцвол дэлхий даяар шинэ коронавирусийн халдварын 66,894 тохиолдол бүртгэгдэж, 1,523 хүн нас барж, 7,820 өвчтөн бүрэн эдгэрчээ.

Эх сурвалж: South China Morning Post