Ц.Элбэгдорж: Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно

Ц.Элбэгдорж: Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно

Нийслэлийн прокурорын газраас Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компани болох, TDB Capital, Mongolian Copper Corporation-д давуу байдал олгосон гэх үйлдэлд нь энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. 

Тиймээс /2020.02.03/ АТГ-аас Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд Ц.Элбэгдоржийн талаар мэдээлэл авах, байгаа газрыг нь тогтоолгохоор хөх буланд зар байршуулах хүсэлтийг гаргаад байна гэж Авлигатай тэмцэх газраас өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа “Жиргээ хараагүй хэд хонож. Бөх барилдахгүй, сэтгүүлчдийг дуудаж байцаасан, намайг хайж байгаа гэнэ. Би хуулийн байгуулагад хаана, ямар ажилтай яваа мэдээллээ өгсөн юмсан. Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно. Байршил тогтооход заавал Интерполоор яахнав, дижитал ертөнц шүү дээ” гэжээ. Түүний энэхүү мэдээллээс үзвэл тэрээр тун удахгүй Монголд буцаж ирэх бололтой.