Хөвсгөл нуурын бохирдлыг багасгах ажлын хүрээнд хагас тонн хог, хаягдлыг цэвэрлэлээ

Хөвсгөл нуурын бохирдлыг багасгах ажлын хүрээнд хагас тонн хог, хаягдлыг цэвэрлэлээ

Хөвсгөл нуурын бохирдлыг багасгахаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Цагааннуур сумын "Доод Цагааннуур"-ын хог хаягдлыг цэвэрлэлээ.

Тэд 50-100 метрийн урттай 19 ширхэг загасны тор, сээтэг гаргаж, хагас тонн хог хаягдлыг татан гаргасан байна. Энэ ажлыг Хөвсгөл нуурт зохион байгуулж буй мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага сургуулийн хүрээнд хийснийг ОБЕГ мэдээлэв.