“Тhe HU” хамтлагийн “Хар Аянга” нэртэй шинэ бүтээл хөгжмийн ертөнцийг донсолгож байна

“Тhe HU” хамтлагийн “Хар Аянга” нэртэй шинэ бүтээл хөгжмийн ертөнцийг донсолгож байна

Алдарт “Lucas Film”-ийн захиалгаар The HU хамтлагийн “Хар Аянга” нэртэй дуу шинээр гарчээ. Энэхүү уран бүтээл нь “Star wars Jedi:Fallen order” видео тоглоомны дуу болон албан ёсоор цацагдсан нь яг одоо хөгжмийн ертөнцийг донсолгож байна. Өнөө өглөө цацагдсан даруйдаа үзэгч, сонсогчдоос олон мянган хандалт, сэтгэгдлүүдийг авч чадсан уг бүтээл нь монголын төдийгүй гадаадын үзэгч, сонсогчдоос маш сайн үнэлгээ аваад байгаа юм.

Энэ талаар гадаадын сонсогчид “Өвөрмөц хэв маяг, монгол хоолойгоор дуулах нь Оддын дайнтай маш сайн нийцдэг. Ирээдүйд Оддын дайнтай холбоотой олон уран бүтээл гаргана гэж  найдаж байна. Тоглоом тоглож байх үед үнэхээр эрч хүч нэмж байна. Үүний дараа бид тэднийг жинхэнэ хамтлаг болохыг олж мэдлээ” гэж сэтгэгдэл үлдээжээ.

 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө