Гуравдугаар сард Монгол Улсад авах IELTS-ийн шалгалтуудыг цуцалжээ

Гуравдугаар сард Монгол Улсад авах IELTS-ийн шалгалтуудыг цуцалжээ

Шинэ коронавирус буюу COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх төрлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл түр зогсоох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаараа гаргасан билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад IELTS-ийн шалгалтыг албан ёсоор зохион байгуулдаг ESP төв гуравдугаар сарын 5, 7, 14, болон 21-ний шалгалтуудыг цуцалж байгаагаа мэдэгдлээ.

Мөн дээрх шалгалтуудад бүртгүүлсэн хүмүүс ESP төвд хандан шалгалтын өдрөө нэмэлт төлбөргүйгээр шилжүүлэх болон төлбөрөө бүрэн буцаан авах хүсэлт гаргах боломжтой аж.

2020 онд зохион байгуулах IELTS-ийн шалгалтын хуваарь: