ГХЯ: Мэдээллийн дагуу шалгаж байна

2019-06-05 20:46

ГХЯ: Мэдээллийн дагуу шалгаж байна

Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөрөөрсдийгөө “монголын дипломатч гэж танилцуулсан”, Бүгд найрамдах Турк улс /БНТУ/-ын дипломат дугаартай автомашин хөлөглөсөн хоёр эрэгтэйн арын тээшнээс 70 кг хар тамхи илрүүлсэн талаар ХБНГУ-ын нэр хүндтэй хэвлэлүүд өнөөдөр онцлон мэдээлсээр байна.

Харин бид энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Мэдээллийн дагуу бид шалгаж байна. Манай Гадаад харилцааны яамнаас холбогдох албаныхнаас мэдээлэл аваад албан ёсоор мэдээлэл өгнө" гэсэн тайлбарыг өгч байна.

Харин нэгэн иргэн Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатарт хандаж өөрийн твиттер хуудастаа дараах мэдээллийг холбосон байна.

2019-06-05 20:16

Монголын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-д баригджээ

Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын Дрезден хотод баригдсан талаар тус улсын хэвлэлүүд өнөөдөр онцлон мэдээлж байна.

Эх сурвалж- 1, Эх сурвалж -2, Эх сурвалж -3

Тэдний тээвэрлэж явсан хар тамхи

Зарим эх сурвалжид тус автомашин Бүгд Найрамдах Чех улсаас ирсэн гэж бичиж байна. Учир нь тэд Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгасан байна.

Харин тус автомашинд сууж явсан хоёр эрэгтэй “Бид дипломатч гэж өөрсдийгөө мэдэгдээд, машинаа шалгуулахаас татгалзсан” байна.

Автомашин сэжигтэй байсан тул цагдаа нар Гадаад хэргийн яамандаа яаралтай мэдэгдэж, гаалийнхан тус автомашиныг зохих журмын дагуу шалгахад тэдний машинд нийт 70 кг, гудамжны үнээр 3 сая еврогийн үнэлэгдэх хар тамхи байсан тухай мэдээлж байна.

Бид энэ тухай Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас тодруулахаар ажиллаж байна.

Тэдний тээвэрлэж явсан хар тамхи