БИДНИЙ ТУХАЙ: "Хятад улс Монголын бохир нүүрсийг дэлхий даяар тарааж байна" гэсэн Жо Байден шүүмжлэлд өртөв 

БИДНИЙ ТУХАЙ: "Хятад улс Монголын бохир нүүрсийг дэлхий даяар тарааж байна" гэсэн Жо Байден шүүмжлэлд өртөв 

Өчигдөр /2020.02.20/Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч 78 настай Жо Байден “Democratic Debates” мэтгэлцээний үеэр БНХАУ болон Америкийн худалдааны дайныг шүүмжлэхдээ “Хятад улс Монголын бохир нүүрсийг дэлхий даяар тарааж байна” гэж хэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тэрээр “Хятад улсын “Нэг бүс-Нэг зам бодлого” бол Монголын бохир нүүрсийг дэлхий даяар тараах төдий зүйл” гэж хэлсэн юм.

Энэхүү түүний хэлсэн энэ үгэнд Америкийн иргэд нэлээдгүй шүүмжлэлтэй ханджээ.

ТУХАЙЛБАЛ, ОЛОН НИЙТ

  •  “Байден энэ үгээрээ өөрийгөө мэдлэггүйгээ нотоллоо”,
  • “АНУ-ын гол холбоотон Австрали улс ч Хятад руу нүүрс экспортолдог. Тэгэхээр Австрали бас бохир болж таарах уу?”, 
  • “Монголын нүүрсийг бохир гэж хэлсэн нь арьс өнгөөр ялгаварлаж байгаа юм шиг л утгагүй санагдаж байна”,
  • “Цэвэр нүүрс гэж байдаг хэрэг үү. Цаагуураа хэнийг ялгаварлаад байгаа юм”,
  • “Байден жижиг бизнес эрхлэгчдийн татварын талаарх асуултад Монголын нүүрсийг бохир гэж хэлж зайлсхийж байна шүү дээ”,
  • “Монголын бохир нүүрс. Энэ үнэхээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг л сэтгэгдэл төрүүлж байна” гэжээ.

ТЭД МӨН ҮРГЭЛЖЛҮҮЛЭН

  • “Монголын нүүрс бол дэлхийн хамгийн цэвэр нүүрс. Учир нь нүүрсний жинхэнэ эх уурхай тэнд байдаг юм”,
  • “Би нүдээ аниад Байдений хэлэхийг сонсохыг хүссэн ч үнэхээр чадсангүй”,
  • “Хэрвээ адилхан хоёр нүүрсийг үзүүлбэл тэр аль нь цэвэр, аль нь бохир гэдгийг мэдэж чадахгүй. Нүүрс бол нүүрс. Тэрний оюун санаа нь л бохир юм”,
  • “Үнэндээ Монголын нүүрс бохир биш. Монголын нүүрс хамгийн чанартай бас сайн коксждог”,
  • “Тэр үнэхээр уурласан харагдаж байна. Ингэж хэлснээрээ тэр ялагдал хүлээх байх даа”,
  • “Бүх нүүрс бохир. Хамгийн бохир нүүрс хүрэн өнгөтэй байдаг. Гэхдээ Хятад улс түүнийг Монголоос авдаггүй” гэх мэтчилэн бичжээ.

Жо Байдений хувьд иргэдийн сэтгэгдэлтэй холбоотойгоор ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.