"Эрдэнэт хүний амь эрсэдсэн хэрэгт нэг хүнийг ажлаас нь чөлөөлөөд өнгөрч болохгүй" гэв

"Эрдэнэт хүний амь эрсэдсэн хэрэгт нэг хүнийг ажлаас нь чөлөөлөөд өнгөрч болохгүй" гэв

Өнөөдөр/2020.02.21/ “Ялгаварлалыг хариуцлагажуулъя” нэгдлээс Говь-Алтай аймагт гарсан хэрэгтэй холбогдуулан төрийн албан тушаалтнуудын ёс зүй, хариуцлагын талаар хэвлэлийн хурал хийлээ.

Тус байгууллагын гишүүн н.Золзаяа “Зам тээврийн яам дээр архидан согтуурал болж нэг иргэн нас барсан хэрэг гараад удаагүй байна. Гэтэл дахин Говь-Алтай аймагт архидан согтуурлаас болж дахин нэг бүсгүй амь эрсдэлээ. Хэвлэлүүдэд гарсан мэдээнээс харвал талийгаач ямар мундаг бүсгүй байсныг ард түмэн мэдсэн. Эрдэнэт хүний амь эрсэдсэн хэрэгт нэг хүнийг ажлаас чөлөөлөөд өнгөрч болохгүй. Төрийн албан тушаалтнуудад тавих шаардлагыг өндөржүүлэх хэрэгтэй байна гэсэн юм”

“Ялгаварлалыг хариуцлагажуулъя” ТББ-ын гишүүн С.Эрдэнэчимэг “Төрийн алба, төрлийн алба болсоор удлаа. Ажлын байрны дарамт хэрээс хэтэрч байна. Саяхан бид цэцийн дарга Б.Одбаярт хариуцлага тооцох асуудлаар төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлсэн боловч одоо хүртэл хариу өгөөгүй байна. Одоо бид энэ хэргийн үнэн учир нь шийдэгдтэл хяналт тавих болно. Мөн Хууль зүйн сайдад шаардлага хүргүүлэх болно ” гэлээ.