ЭТТ: Иргэд хувьцааны дансаа онлайнаар нээж, шалгах боломжтой

ЭТТ: Иргэд хувьцааны дансаа онлайнаар нээж, шалгах боломжтой

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оны ашгаасаа нэгж хувьцаанд 90.000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Энэ талаар өнөөдөр тус компанийн төлөөлөл болон компанийн төлөөллүүд болон Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран мэдээлэл хийлээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн хүрээнд энэ жил нийт нэг их наяд 80 тэрбум төгрөг хуваарилна гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг хэллээ. Үүний 85.4 хувийг Монгол Улсын Засгийн газар, 14.7 хувийг Монгол Улсын иргэд 1,072 хувьцаагаар, 0.05 хувийг ААНБ-ууд эзэмшдэг байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг үргэлжлүүлэн "Ногдол ашиг бол төсөв биш, бэлэн мөнгө тараалт биш хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд очиж буй ашиг юм.  Хувьцааг эзэмшигч нь компанийг ашигтай ажиллах гэх мэт шаардлагыг тавьдаг. Үүний дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК анх удаа ногдол ашгийг өөрийнхөө цэвэр ашгаас олгож буй нь энэ юм. Иргэд төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэг барьж, төмөр замыг дэмжих зэрэг санаачилгууд гаргаж байна. Бид үүнийг зөв, буруу гэж шүүхгүй. Компани ашигтай ажилласан үедээ иргэд болон төрдөө ашгаасаа бэлэн мөнгө, үнэт цаас хэлбэрээр тарааж өгдөг. Үүнээс өөр хэлбэрээр өгч болдоггүй. Иймд Монгол Улсын Засгийн газрын 85.4 хувийг үнэт цаас хэлбэрээр, иргэдийн 14.7 хувийг бэлэн мөнгөөр олгож байгаа хэрэг. 2017, 2018 онд компани ашигтай ажилласан ч ногдол ашиг өгөөгүй шалтгаан нь өр төлбөртэй байсан” гэлээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа дөрөвдүгээр сарын дундуур хийж, тавдугаар сарын 1-нээс эхлэн Төвлөрсөн хадгаламжийн төв /ТХТ/буюу төрийн өмчит үйлдвэрийн газраар дамжуулан иргэддээ олгох ажлыг зохион байгуулах аж. Мөн тус компанийн нийт 2,511,000 хувьцаа эзэмшигч бий.

Иргэд данс нээлгэсэн брокерийн компаниудтайгаа холбогдож, бүртгэлээ баталгаажуулж, байнгын ашигладаг арилжааны банкны дансаараа ногдол ашгаа авна. Алслагдсан хөдөө орон нутагт Төрийн банкны салбар төвүүдээр дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

Иргэд данс нээлгэсэн брокерийн компаниудтайгаа холбогдож, бүртгэлээ баталгаажуулж, байнгын ашигладаг арилжааны банкны дансаараа ногдол ашгаа авна.Алслагдсан хөдөө орон нутагт Төрийн банкны салбар төвүүдээр дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

Тиймээс иргэд үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай байгаа хэдий ч коронавирусийн халдвараас сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед иргэд заавал “Эрдэнэс тавантолгой” компани болон брокерийн компаниудад очихгүйгээр мэдээлэл авах, онлайнаар дансаа шалгаж нээх боломжтойг мэдээллийн үеэр хэлэв.

2014 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа байхгүй гэлээ. 

-Ш.БАТЖАРГАЛ: ХУВЬЦААНЫ ДАНСЫГ ГЭРЭГЭ СИСТЕМЭЭР НЭЭХ БОЛОМЖТОЙ-

“Бумбат Алтай” брокер дилер, андерайтерийн компанийн Удирдах зөвлөлийн дарга Ш.Батжаргал "Онцгой дэглэм үүссэн энэ үед иргэдийг брокер дилерийн компаниуд дээр ачаалал үүсгэхгүй байх үүднээс бид ГЭРЭГЭ систем компанитай хамтран 21 аймаг, 365 суманд төрийн үйлчилгээнүүдийг нэгтгэсэн ГЭРЭГЭ киоск машиныг туршиж, нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Үүнд “Эрдэнэс таван толгой” ХК-ны хувьцааны данс нээлгэх үйлчилгээ багтсан. Энэ бол нэг төрлийн шийдэл юм" гэв.

Мэдээллийн төгсгөлд Б.Ганхуяаг захирал “Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын зах зээл дээр IPO гаргах бэлтгэл ажлаа Монголын талаас бүрэн хангасан. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарсны дараа дотоодын хөрөнгийн бирж дээр гарна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК өөрөө дотоодын хөрөнгийн бирж дээр гарах бэлтгэл ажлаа хангасан. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан" гэдгийг хэллээ.