Ерөнхий сайд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад  суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун манай оронд өөрийн улсыг төлөөлөн суухаар томилогдож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Тус уулзалтаар хоёр орны  харилцаа, хамтын ажиллагааны түүхийг баяжуулан үргэлжүүлж, иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэж буйгаа хоёр тал илэрхийлэв.

Түүнчлэн Монгол, Солонгос Улсын Засгийн газрын хэлэлцээр, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд дэмжин ажиллахыг хүслээ.

БНСУ-д манай улсын олон иргэн ажиллаж, амьдардаг. Тиймээс хоёр улсын иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, ахиц гаргахад Элчин сайдын зүгээс анхааран ажиллахыг хүссэн байна.

2020 онд Монгол Улс, БНСУ–ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, ойд зориулсан хамтын ажиллагааны арга хэмжээний төлөвлөгөөний дагуу олон чухал үйл явдлыг хамтран зохион байгуулахаа талууд тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ .




Өнөөдөр бич өдөр

30 минутын өмнө